2012/11/06

Надад итгэ

Санаандгүй явж байгаад найзынхаа юмнаас ийм шүлэг оллоо. Зохиолчийг нь мэдэхгүй болохоор тэр энэ гэж бичсэнгүй, зохион хүн нь уншвал өршөөгөөрэй…хэхэ Энэ шүлэг надад маш их таалагдсан юм. танд ч мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уншаад сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй.
Намайг хайрла гэж би чамаас гуйхгүй
Нартад ганцхан гэж би өөрийгөө магтахгүй
Сарнай бариж би чам дээр очихгүй ч
Сайхан сэтэглээр би чамайг хайрлаж чадна
Үргэлж би чиний хажууд байж чадахгүй ч
Үүрд би чамайг сэтгэлдээ хайрлаж чадна
Дандаа би чамтай хамт байж чадахгүй ч
Дассан зүрх минь чамаас холдохгүй
Хавар болж усны шувууд ирдэг жамтай
Хайртыгаа бодсоор нэг л өдөр и ирнээ
Надад итгэж болно би чам дээр заавал очно
Насан туршдаа ганцхан чамайг л хайрлах болно.

Ц.Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай

Ганцаардал

Өөртөө таалагдсан хэдэн мөртүүдийг олоод ирлээ. Танд ч бас таалагдах болов уу? Ганцаардал янз бүр ч хайр сэтглийн ганцаардал бол нэлээн хэцүү байдаг шүү дээ. Ингээд ганцаардсан нэгэнд нь зориулъя. Ядаж байхад би ахиад л зохиогчийг нь мэдэхгүй ээ. Зохиогч байгаа л байх, зохиогч танаас хүлцэл өчье…
Хэсэгхэн зуур түүнийхээ тухай бодон хэвтжийнаа
Хэн нэгэнтэй жаахан ч гэсэн хамт байхсан ганцаарджийн
Хэврэгхэн муу байшинтай зүйрлэхүйц энэ зүрхийг минь
Хэнзхэн намрын салхи бараг л ганхуулна
Намуухан дөлгөөнхөн үдэш 2-уул
Навтгархан муу байшинг минь нар тусч гэрэлтүүлэхэд
Зүүдлээчгүй байсан учрал дэргэд ирэхэд би түүнгүй

Сүсэгтэйдээ бус хайртайгаас Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна Үүлэн цаанаас нар хүлээж Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон Мөргөлийн цагаан халуун сүм минь Өлмий дор чин хайраа булаад Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр Б.Лхагвасүрэн ******************************************************* Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдтааргүй байна Хайраа би хэн нэгэнтэй хуваатааргүй байна Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байнаБи чамаас гарыг чинь гуйя тэврээч Би чамаас нүдийг чинь гуйя тэврээя Би чамаас уруулыг чинь гуйя үнсээч Би чамаас зүрхийг чинь гуйя хайрлаач Дүр төрөх чинь Display Дуу хоолой чинь Ringtone Зүүдлээд сэрэхэд New msg Зүрхний минь Pin code 247 Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан Сэр сэр хийх салхины чимээ болж Сэргэлэн чамдаа очих юмсан Мөнхөд орших оддын дунд чамтайгаа байна Мөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байна Ухаалаг даруу харцанд чинь Уянгалаг сайхан үгэнд чинь Хайр татсан харцанд чинь Хөөрхөн цагаан царайнд чинь би Хөл алдан дурлажээ Хайртай болсноо илчлээд байгаараа Өөр нэгэнд үл алдах Үнэнч сэтгэл минь ганц болохоор Үргэлж хайрынхаа төлө Мөнх амьдарнаа Амьдралд би чамтай учирсандаа Ариун хайраа чамдаа өгсөндөө Хамгаас азтайд би өөрийгөө тооцдог Хамгаас хайрт чамдаа би Бүхнээс илүү хайртай Тэвэр дүүрэн сарнай цэцэгс Тэмүүлэх сэтгэлийн минь гэрч юм шүү Үнэнч хайрын халуун мэндийг Өөрт чинь илгээхийн тулд би яах ёстой вэ Утасны цаанаас чинийхээ дууг сонсоход Уулс талаар нисэн дүүлэх шиг хөөрдөг Уулзаагүй нэг мөч хором бүрт Уулын бэлд уйтгарлан суух шиг болдог Амьдралаас олдсон эрдэнээ Алдаж би хоцормооргүй байна Азаар учирсан чамаасаа Алхам ч би холдмооргүй байна Үнэнчээр чамайгаа хүлээх минь хэвээрээ Өвдтөлөө санаад уйлах минь хэвээрээ Өөрөөс минь холч итгэсэн хэвээрээ Үнэхээр би чинь чамдаа хайртай болжээ Мөхөшгүй хайрыг миний зүрхэнд булгилуулсан Хайрт минь чи миний Халдашгүй нандин хайртын эзэн билээ Би чамд хайртай Хүний орчлонд чи миний итгэл Хүсэл мөрөөдөлд минь чи миний гүнж/ханхүү/ юм шүү Зүрх сэтгэлийн минь гэгээ болсон Зүүд нойрны минь эзэн болсон Зөвхөн чамдаа би хайртай Зөв бурууг ялгах сэтгэл минь дэнсэлж Зөвхөн чамд хайтай гэж Зүрх минь надад чангаар хэлнэ

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна
Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь
Өлмий дор чин хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр
Б.Лхагвасүрэн

Хайрын шүлэг

 

Танихгүй юм шиг өнгөрдөгтөө нүднээс чинь далд сөгдөе
Даанч дэндүү хайртайгаа хүнээс нууж сөгдөе
Униарт хавраар учраагүй дээ хайраа нууж сөгдөе
Удаан битгий зовоогооч гэж бурхан тэнгэртээ сөгдөе
*******************************************************
Өөрийгөө би хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Өөрийгөө чи хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Мөнгөн бургасны зулзаган мөчрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөнхийн сайхан хөх тэнгэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөрөөдлийн цэцэрлэг уулынхаа үнэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм
хайраар чамайг би хайрласан
Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг
тийм цээлхэн эгшнийг хайрласан
Булаг ус бөгтөр улиастай учралт газар
Бургисан жаргалын минь хэмжээгээр
Өвс унахыг хайрласан…
1991 он

Роберт Шекли Ан агнуурын бэрхшээл (Зөгнөлт өгүүллэг)

Скаутуудын их наадмын өмнөх сүүлчийн цугларалт байсан болохоор бүх багууд хүрэлцэн иржээ. “Халигч шонхор” нэртэй 22-р баг сүүдэрт хөндийд байрлачихсан толгойн харуулын үүргийг гүйцэтгэж байлаа. “Зоригт бизонууд” нэртэй 31-р багийнхан жижигхэн голын эргээр эргүүл хийж байв. “Бизонууд” зүгээр ч нэг харуул хийсэнгүй шингэн уух чадвараа сайжруулах дасгал хийн уух үед төрөх хачин мэдрэмжийг амтлан баясалдан хөхрөлдөцгөөнө.
“Мирашийн ангуучид” нэртэй 19-р бага харин сурсан зангаараа хоцорч байгаа Дрог нэртэй скаутаа хүлээж байв.